
Үзэсгэлэнт Карачаево нуурын хөвөөнд нэг цагаас удаан хугацаагаар суувал та хордож магадгүй. Эндхийн цацраг идэвхит бодисын хор 600 рентген давсан нь хүний амь насанд нөлөөлж болзошгүй аюултай хэмжээ юм. Аж, үйлдвэрийн хог хаягдлыг замбараагүй хаяж байгаа нь нуурын усан дахь цацраг идэвхит бодис хэвийн хэмжээнээс 200 мянга дахин өндөр болоход нөлөөлжээ.

Цөмийн инженерүүд Карачаево нуурын усанд стронци-90, цезий-137 зэрэг радио идэвхит элементүүд 30 гаруй жилийн турш “амь бөхтэй” оршиж байгааг нотолжээ. Үүний нөлөөгөр Челябинск мужийн хүн амын дунд хорт хавдар 21 хувь, төрөлхийн гажиг 25 хувь, цус багадалт өвчин 41 хувиар илүү байгаа нь харамсалтай юм. Нөхөн үржихүйн насны залуусын 50 хувь үр тогтоох чадваргүй болсон судалгаа бий. Мөн янз бүрийн учир битүүлэг өвчтнүүд илэрсээр байгаа гэнэ.





















































Сэтгэгдэл (5)