Коста Рикагийн фермерүүд орлогын гол эх үүсвэр болох үнээ, бухуудаа ихэд хүндлэн дээдэлдэг байна. Энд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бухтай тулалдах тэмцээн Мексик, Испанийнхаас тун ялгаатай. Тэмцээний үеэр нэг ч бух гэмтэж бэртэхгүй гэсэн зарчим үйлчлэх ба эрчүүдийн бяр чадлыг араатан амьтанд гаргахыг хэрхэвч тэвчдэггүй. Харамсалтай нь, энэ тэмцээний үеэр 200 гаруй хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарч байжээ.


























































