Пакистаны Пешавар хотын цагдаа нар хоёр хоног тусгай ажиллагаа явуулсны үр дүнд 600 гаруй сэжигтнийг баривчилжээ. Тэдгээрийн 125 нь хүнд зэвсгээр тоноглосон Афганы хууль бус цагаачид ажээ. Мөн Хайбер-Пахтунхва мужид ихээхэн хэмжээний буу зэвсэг хураасан байна. Цагдаагийн ажилтнууд 1392 сургуульд шалгалт хийн тэдэнд аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгах талаар зөвлөмж өгсөн байна. Тус орны баруун хойд нутагт 150 гаруй Талибаны дайчдыг устгаснаас бараг нэг сарын дараа энэ тусгай ажиллагааг явуулжээ.






















































