Йемений шийт шашны босогчид нийслэл Сана хотод тэмцлээ эрчимжүүлж, Ерөнхий сайдын ордонг бүсэлжээ. “Зэвсэгт этгээдүүд ордонг бүслэн хаасан хэвээр байна. Ерөнхий сайд ордон дотроо байгаа” гэж Засгийн газрын төлөөлөгчид мэдэгдэв. Йемений босогчид болон Ерөнхийлөгчийн хамгаалалтын ажилтнуудын хооронд мөргөлдөөн гарч, найман хүн алагдсаны дараа түр эвлэрлийн гэрээ байгуулаад байсан юм. Гэвч ерөнхийлөгч Абдраббух Мансур Хади гудамж, талбайг бүсэлсэн жагсагчдыг тараахаар цэрэг илгээсэн нь зөрчил дахин хурцдахад нөлөөлжээ.
Йемен улсын хойд нутагт байрлах лалын шийт босогчид өнгөрсөн оны есдүгээр сааас хойш нийслэл Санад Засгийн газрын хүчний эсрэг тэмцэж байна.




















































