Бельги улсын иргэн, 48 настай Ингрид Сартиау өөрийгөө Испанийн хаан Хуан Карлосын төрсөн охин гэж үзэж, шүүхэд эцэг тогтоолгох хүсэлт тавьжээ. Шүүхээс түүний хүсэлтийг хүлээн авч, ДНК-ийн шинжилгээ хийхээр болсон байна. Ингрид Сартиаугийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчийн зорилго нь мөнгө, хэргэм зэргийн аль нь ч биш юм. Тэр зөвхөн төрсөн эцгээ олохыг хүсч байгаа” гэж мэдэгджээ.
Хуан Карлос нь хатан хаан Софиятай 1962 онд гэр бүл болжээ. Харин шүүхэд гомдол мэдүүлэгч Ингрид Сартиаугийн ээжтэй 1966 онд дотно харилцаатай байсан бөгөөд тухайн жилдээ Ингрид мэндэлсэн гэнэ. Хуан Карлос ташаандаа олон удаа хагалгаа хийлгүүлсэний улмаас таягтай явах болжээ. Тэрбээр өмнө нь Испанийн эдийн засгийн хямрал туйлдаа хүрээд байхад заан агнахаар Африк руу тансаг аялалд явсан хэмээн шүүмжлүүлж байлаа.

Сэтгэгдэл (1)