Аргентины прокурор Алберто Нисманыг Буэнос Аэйрес хот дахь гэрт нь буудан хороожээ. “Хохирогчийг 22 диаметртэй калибр буугаар хороосныг тогтоосон. Задлан шинжилгээгээр бүгдийг тогтоох учир юу болсоныг тодорхойлон хэлэхэд эрт байна” хэмээн Холбооны прокурор Вивиана Фейн мэдэгдэв. Алберто Нисман нь 1994 оны Еврей нарын халдлагатай холбоотой 300 хуудас нууц файлыг цуглуулж, Конгсрессын хуралдаан дээр өргөн барих гэж байсан талаар BBC онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хуралдаан дээр Нисман Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандез, Гадаад хэргийн сайд Хектор Тимерман нарыг дээрх халдлагад холбоотой Иранчуудыг нуун дарагдуулахыг завдсан гэж буруутгасан юм.
Тиймээс дээрх хэрэг улс төрийн зохион байгуулалттай аллага гэж хууль хяналтынхан таамаглаж байгаа ажээ. Нисманыг удаа дараа утсаар заналхийлж байсан баримтууд одоогоор илрээд байна.




















































