Украины хоёр дахь том хот болох Харьковын Московский шүүхийн танхимд 2014 оны 11-р сард тэсрэх бөмбөг дэлбэлсэн нь террорист халдлага мөн гэж хууль хяналтын байгууллагынхан мэдэгдэв. Шүүхийн байранд ямар төрлийн тэсрэх бөмбөг тавьсныг хараахан тогтоогоогүй байна. Украины Дотоод яамны мэдээлж буйгаар дэлбэрэлтийн уршгаар 13 хүн шархадсаны зургаа нь хүнд гэмтэл авчээ. Шүүх хуралдаан дөнгөж дууссаны дараа гэнэт дэлбэрэлт болсон юм. Хэрэг гарах үед шүүхийн байранд Украины цагдаа, прокурор, Аюулгүйн албаны шинжээчид ажлаа хийж байжээ.




















































