Энэтхэгийн Махарашта мужийн Шани Шингнапур тосгоны сургууль, орон сууц, банк нь хүртэл хаалгагүй байдаг. Тосгонд нийт 300 гаруй хаалгагүй байшин байдаг гэвэл та итгэх үү? Эндхийн алт, мөнгөн үнэт эдлэлийн лангуу, дэлгүүрүүд түгжээгүй байх нь элбэг тохиолдоно. Мөн нийтийн бие засах газарт хүртэл цоож хэрэглэдэггүй.

Шани тосгоны иргэд Санчир бурхандаа үнэнч байна гэж амласан бөгөөд олон зуун жилийн өмнө яригдаж эхэлсэн домогт үнэн голоосоо итгэдэг. Домогт өгүүлсэнээр их үер бууж голын эрэг дээрх төмөр, чулуун хавтангуудыг угаажээ. Малчид тэдгээр хавтангуудыг авч хаях гэсэн боловч үерийн ус улам ширүүссэн байна. Маргааш нь Шани тосгоны захирагч хавтанг шүтээнээ гэж дээдлэхийг зарлигдав. Энэхүү шүтээн нь хүч чадал ихтэй тул байрнаас нь огт хөдөлгөж болохгүй гэж шийдвэрлэжээ. Тэр цагаас хойш эдгээр чулуун хавтангууд нь тосгоныг аливаа аюулаас хамгаалах болсон тул хаалга хийх шаардлагагүй гэж үзсэн байна.




























































Сэтгэгдэл (4)