
2014 он сүүлийн 135 жилийн түүхэнд байгаагүй хамгийн халуун жил болсоныг НАСА зарлав. Үндэсний далай, уур амьсгал судлалын захиргаанаас мэдээлж буйгаар газрын ба далайн усны гадаргуугийн температур Фаренгейтийн 58,24 градуст хүрчээ. Энэ нь 20-р зууны дунджаас 1,24 хэмээр өссөн үзүүлэлт юм. Дэлхийн хуурай газрын дундаж температур 1.80 Фаренгейт хүрчээ. Тэр дундаа 2014 оны тав, зургаа, найм, ес, аравдугаар сард онцгой халуун байсан ажээ.




















































