Индонезийн хөдөө тосгоны 1000 гаруй иргэн бөөрний нууцлаг халдвараар өвчилж, зовиур шаналлаар дүүрэн амьдарч байна. Ихэвчлэн 30 гарсан эрчүүдийн бөөр нь өвдөж, сар бүр 10 хүн хорвоог орхих болжээ. Сүүлийн 20 жилд 20 мянган хүн бөөрөөр нас барж, 40-70 мянган хүн өвчилжээ. Фермерүүдэд орчин үеийн техник хэрэгсэл танилцуулсан 1960-1970-аад онд өвчлөл улам газар авсан байна.Судлаачид өвчний шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгаа ч усны бохирдол, хөрс бордоонд ихээр хэрэглэж буй пестицидийн хортой холбон тайлбарладаг. Тосгоны иргэдийн гар аргаар бэлтгэсэн архи, нуурны загас үүнд нөлөөлж байгаа гэж үздэг юм. Гэхдээ Анурадхапура мужийн бөөрний эмч, доктор Ражев Дассанаке “Хөдөө аж ахуйд хэрэглэж буй химийн бодисууд ажилчдын дотор эрхтнийг муутгаж байна. Халдварын шинж тэмдэг хожуу илэрч байгаа нь харамсалтай” хэмээн ярьжээ.




















































