Тогооч Лаура Мартинезийн хоолыг амтлах гэсэн хүмүүс Чикаго хотын "Ла Дилза" ресторанд зочлох дуртай байдаг. Лаура бүсгүй нүдний торлог бүрхэвчийн халдвараас болж нярай хүүхэд байхдаа хараагүй болсон юм. Эмч нар халдвар тархахаас сэргийлж, химийн эмчилгээ хийжээ. Гэхдээ Лаура уйгагүй хичээл зүтгэлийнхээ ачаар дээд зэрэглэлийн тогооч болж, үйлчлүүлэгчдийг өөртөө татсан байна.30 настай мексик бүсгүй гайхалтай мэдрэмжтэй нэгэн тул аливаа хоолыг дээд түвшинд хийж гаршсан аж. Түүнд ээж, нөхөр хоёр нь тус болж байгаа гэнэ. Тэд Мартинесын зоогийн газар амжилт олно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм.




















































