АНУ-н Техас мужийн 81 настай иргэн Ира Кейс 65 жилийн турш хураасан зоосоо Слатон дахь "Хөгжлийн банк"-д хадгалуулжээ. Ира 1952 онд буюу 17 настай байхдаа "Ямар ч ажил хийж байсан мөнгө заавал хураа" гэсэн эцгийнхээ захиасыг санаж, зоос цуглуулах болсон юм. Түүний цуглуулсан задгай зооснууд 816 доллар болж, 226 кг жин татжээ. Банкны теллер Кари Левис "Зооснуудыг ангилж ялгахад төвөгтэй байлаа. Гэхдээ өдий олон жил хураасан гэж бодохоор гайхалтай санагдсан шүү. Харамсалтай нь, энэ мөнгийг бид зоосон хэлбэрээр зах зээлд гаргахгүй нь ойлгомжтой" хэмээн ярьжээ.






















































