Сири дэхь "Исламын улс" бүлэглэлийн дайчид Японы хоёр иргэнийг барьцаалсан бичлэгээ өнөөдөр интернэтээр цацлаа. Тэд барьцааны 200 сая долларыг 72 цагийн дотор төлөхгүй бол Япончуудыг цаазаар авна гэж заналхийлжээ. Японы Гадаад хэргийн яам уг видео бичлэгийг хийсэн газрыг шалгаж эхэлсэн байна. Барьцаалагдсан хоёр иргэн нь Сирийн иргэний дайныг сурвалжилж буй сэтгүүлчид гэнэ. Өмнө нь буюу 2014 оны наймдугаар сард Японы иргэн Юкаваг барьцаалж байжээ.





















































Сэтгэгдэл (8)