Мали улсын иргэн 24 настай Лассана Бадилий Парис хотын супермаркетийг хэт даврагчид барьцаалах үеэр үнэлж баршгүй гавъяа байгуулсан эгэл баатар юм. Лассана хэрэг гарах үед агуулахад үйлчлүүлэгчдийг нууж, өөрөө алан хядагчидтай тэмцсэн ажээ. Түүний үнэнч сэтгэлийг үнэлэн Францын иргэншил олгосон байна. Лассана нь Францад есөн жил ажиллаж амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн онд иргэншил хүссэн боловч нааштай хариу ирээгүй байжээ.“Charlie Hebdo” сэтгүүл рүү халдсан террористууд супермакет барьцаалж, нийт 17 хүний аминд хүрсэн юм.





















































Сэтгэгдэл (1)