Йемений шийт босогчдын эсэргүүцэл туйлдаа хүрч, нийслэл Сана хот дахь Ерөнхийлөгчийн ордон руу их буугаар галлажээ. Ерөнхийлөгчийн ордны барилгын хана нуран унаж, хамгаалалтын ажилтнууд босогчдод бүрэн хяналтаа алдсан байна. Халдлага гарах үед Ерөнхийлөгч Абдраббух Мансур Хади ордондоо байсан бөгөөд азаар гэмтэж, бэртээгүй гэдгийг албаныхан онцолжээ.Босогчид ийнхүү гал зогсоох гэрээгээ зөрчсөн тул улс орныхоо хууль ёсны удирдагчдыг хүндэтгэж, үймээн самуун дэгдээхгүй байхыг НҮБ-ын Ауюлгүйн зөвлөл сануулав. Гэвч Йемений босогчдын толгойлогч Абдел Малик Аль-Хоуди удирдагчдаа авлигын хэрэгт буруутгаж, улс орондоо хил хязгаар тогтоох цаг боллоо хэмээн тэмцсээр байгаа ажээ.
Босогчид Ерөнхийлөгчийн ордон руу дайрсныхаа дараа Сана хотын хамгаалалтын ажилтнуудтай мөргөлджээ. Йемен улс нь Арабын хойг дахь Аль-Кайда бүлэглэлтэй тэмцэхэд тууштай анхаарч, АНУ-ын гол холбоотон болсон хэдий ч сүүлийн хэдэн сарын турш дотоод зөрчилтэй байна. Шийт шашны дайчид төрөлх хойд мужууддаа эрх мэдлээ зузаатгах зорилготой байгаа боловч эрх баригчид бүслэлтийг эвдэхийг санаархаж байгаа юм.






















































