Мексикийн Игуала хотод өнгөрсөн есдүгээр сарын 26-нд болсон эсэргүүцэл, хөдөлгөөний үеэр 43 оюутан сураггүй алга болж, дуулиан дэгдээж байлаа. Эдгээр оюутнуудыг дээрэмчид хөнөөж, цогцсыг нь шатааж, хогийн цэгт аваачиж хаясныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон юм. Мексикийн прокурорууд оюутнуудын цогцсыг таниулахаар Австрийн Инсбрук их сургуулийн дэргэдэх шүүх эмнэлэгт хүсэлт гаргасан боловч эрдэмтэд ДНК-г таниулах ямар ч боломжгүй гэдгийг мэдэгджээ.Австралийн лаборатори цогцосны дээжийг таниулах дэвшилтэт технологийг судалж, гурван сарын дотор хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ цогцосны үлдэгдлүүдийг зөв таниулж, хэрэгтэй холбоотой ямар нэгэн сэжүүр олох баталгаа байхгүй гэнэ. Тус лаборатори 2004 онд хат халуун чийгтэй орчинд муудсан Азийн цунамигийн хохирогчдын ДНК-ийн мэдээллийг сэргээсэн юм.




















































