Индонезийн “Airbus A320-200” онгоцны урд хэсгийг Ява тэнгисээс гаргаж авчээ. Аврагчид нийтдээ 53 зорчигчийн цогцсыг далайгаас гаргаж, гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байна. Амиа алдсан зорчигчдын нэг нь согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан нь шинжилгээний явцад илэрчээ.
Энэ сарын эхээр аврагчид онгоцны хар хайрцгийг олсон юм. Урьдчилсан байдлаар онгоц осолдохоосоо өмнө дэлбэрсэн гэжээ. Сингапурын шинжээчид “Онгоц осолдсон нь цаг агаартай шууд хамааралтай” гэж “AFP”агентлагт ярьсан байна. Ява тэнгисээс “Airbus A320-200” онгоцны далавч, сүүл буюу арын хэсэг, их биеийн хэлтэрхийг гаргаж аваад байна.