Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх “QZ8501” нислэгийн онгоц өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж сүйрсэн билээ. Нислэгт 162 хүн зорчиж явсны 53-ынх нь цогцсыг Ява тэнгисээс олж гаргаад байна. Индонезийн албаныхан онгоцны хар хайрцгийг олж, сүйрлийн шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Индонезийн Тээврийн яамны мэдээлж буйгаар онгоц хэт өндөр хурдтайгаар хөөрөн нисч байгаад усанд унасан гэнэ. Ингээд удалгүй радарын системээс холбоо тасарсан байна. Радарын мэдээллээс харвал “Airbus A320-200” онгоц шуургыг тойрч гарахын тулд минутанд 1828 метр дээшилж, огцом өндөр авсан аж. Гэтэл арилжааны онгоцууд минутанд дунджаар 300-600 метрээр өндрөө нэмэх стандарттай байдаг. Гэтэл нислэгийн удирдах төвөөс хараахан зөвшөөрөл өгч амжаагүй байтал “QZ8501” нислэг радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарчээ.

Сэтгэгдэл (2)