Москва хотноо хавдрын мэс заслын эмчээр ажилладаг 34 настай Михайл Абросимовын гэр бүлд эмгэнэлт явдал тохиолдоод байна. Оросын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Михайлын гэрийн Зул сарын гацуурнаас гал авалцаж, байр нь юу ч үгүй шатжээ. Энэ явдал шөнө болсон байна. Гал гарч байхад Михайл анх сэрээд унтраах гэсэн боловч чадаагүй учир эхнэр Екатринаг гэрээс гаргаж, шатан дээр суулгасан байна. Буцаж ороод дөрвөн настай Арсений хүүгээ аврах гэсэн боловч гал авалцан шатаж, хаалга онгойлгож чадаагүй ажээ. Ингээд долоон давхрын цонхоор доош үсрэхээс өөр аргагүй болжээ. Михайл хүүгээ хамгаалахын тулд баруун гарынхаа суганд хавчуулаад доошоо үсэрсэн байна. Тэд байшингийн арын зүлгэн дээр газардсан боловч хүнд гэмтэл авч, олон удаагийн хагалгаанд оржээ. Энэ хэрэг явдал болж өнгөрсний дараа гал сөнөөгчид ирж, орон сууцны хорооллын 20 гаруй хүнийг аварчээ.
Хүүгийнхээ амийг аврахын төлөө чадах бүхнээ хийсэн Михайл Орос даяар шуугиан тарьж байна. Түүнд туслах гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс эмнэлэгт очиж эргэж байгаа ажээ.






















































Сэтгэгдэл (12)