“Исламын улс”-ын бүлэглэлийнхэн Японы хоёр иргэнийг барьцаалан, 72 цагийн дотор 200 сая ам.доллар төлөхийг шаарджээ. Японы хоёр иргэн өнгөрөгч онд Сири улс руу баримтат кино хийх зорилготой яваад ор сураггүй алга болсон байжээ.
Хэт даврагчид Япон улсын хоёр иргэн болох Кенжи Гото, Харуна Юкава нарыг барьцаалсан бичлэгээ олон нийтэд цацсаны дараа Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида АНУ болон Франц улсын эрх баригчдаас тусламж хүссэн байна. Энэ асуудлаар тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ “Бид хэт даврагчдад буулт хийсэн, хүсэлтийг нь зөвшөөрөх боломжгүй. Тиймээс манай улсын хоёр иргэнийг суллахыг шаардаж байна” хэмээсэн юм. Үүгээр ч зогсохгүй Японы Засгийн газраас алан хядагчдын эсрэг үйл ажиллагаа явуулж буй орнуудад 200 сая ам.долларын тусламж үзүүлэхээ илэрхийлсэн нь хэт даврагчдын дургүйг хүргээд байгаа бололтой. Хэт даврагчид өмнө нь буюу 2014 оны наймдугаар сард Японы иргэн Юкаваг барьцаалж байжээ.