Папуа Шинэ Гвиней улсын Манус арал дээрх саатуулах байранд Австралиас улс төрийн орогнол хүссэн 700 гаруй цагаач хуурай өлсгөлөн зарлаад 9 хоножээ. Ийм олон хоног хэлэн дээрээ юу ч тавиагүй тэдгээр хүмүүсийн амь нас дээсэн дөрөөн дээр байна. Канберрагийн Засгийн газар 50 орчим цагаачийг Лоренгау хот руу шилжүүлэхээр болсон нь ийм нөхцөл байдал үүсэхэд хүргэжээ. Дотоодын сүрдүүлэг, хүчирхийллийг тэсэхээ байсан дүрвэгсдийг Австраличууд хүлээн авахаас татгалзаж байгаа нь тэднийг ийнхүү мухардалд оруулсан юм.12 сарын өмнө 23 настай Ираны дүрвэгч Риза Берати хэдэн өдөр тэмцэл өрнүүлсэний эцэст амиа алдсан юм. Тэрээр дүрвэгсэд болон хамгаалалтын ажилтнуудын хооронд мөргөлдөөн үүсэхэд тархиндаа хүнд гэмтэл авч, амиа алджээ.






















































