БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Коммунист намын улс төрийн товчооны хороонд өндөр албан тушаал хашдаг зургаан эрхмийн цалинг 62 хувиар нэмэхээр болсон гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв. Си дарга өмнө нь 7020 юанийн цалин авдаг байсан бол ирэх сараас 11385 юаньд хүрэх ажээ. Хятадын төрийн албаныхан 2006 оноос хойш анх удаагаа цалингаа нэмүүлээд байгаа нь энэ юм. Хятадад авилгалтай тэмцэх компанит ажил эрчимтэй өрнөж, хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн учир цалинг ийнхүү нэмжээ.Дэлхийн удирдагчдаас хамгийн өндөр цалин авдаг эрхэм бол Сингапурын Ерөнхийлөгч Ли Сяньлун юм. Тэрбээр жилд 1.8 сая ам.долларын цалин авдаг гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жилд 400 мянган ам.долларын цалин авдаг бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ 240 мянган ам.долларын цалин авдаг байна.




















































