АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улс орныхоо нөхцөл байдлын талаар Конгресст жил болгон тавьдаг илтгэлдээ тус улсын эдийн засаг өсөж, Ирак болон Афганистан дахь дайн төгслөө гэж мэдэгджээ. Тэрбээр эдийн засгийн бодлогыг бүх Америкчуудад хүртээмжтэй байхаар хэрэгжүүлж, дундаж ангийнханд анхаарлаа хандуулна гэдгээ амлажээ. Мөн нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэж, их хямралаас хойшхи түүхийн хуудсыг шинээр эхлүүлнэ гэдгээ онцолсон байна. Тэрээр Америкийн нийгмийн баялгийг цөөн хэдэн хүн эзэмшиж байгаа тогтолцоог өөрчилж, орлогын тэгш бус байдлыг арилгана гэжээ. Өнгөрсөн оны сонгуульд АНУ-ын Сенат болон төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдахчууд олонхийн суудал авсан бөгөөд тэд ерөнхийлөгч Барак Обамагийн Ардчилсан намынхны улс төрийн бодлогын эсрэг зогсож, татварыг нэмэгдүүлэх байр суурьтай байсан юм.
Мөн түүний эрүүл мэндийн даатгалын системд оруулах санхүүжилт болон хууль бус цагаачдад өршөөл үзүүлэх тухай улс төрийн бодлогыг Бүгд найрамдахчууд татан буулгахаас Обама сэргийлж чадсан тухайгаа дурджээ.