Твиттер хуудас олон нийтийн санаа бодолд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох зорилготой судалгаа хийжээ. Твиттер хуудас болон бодит орчинд судалгаа явуулан дүнг харьцуулсэн байна. Ингэхэд Твиттер хуудасны дүн бодит дүнгээс 16 хувиар зөрж байжээ. Эндээс нэг асуудал гарч ирж байгаа нь Твиттер хуудсыг маш олон хүн ашиглаж, их мэдээлэл орж байгаа ч зөвхөн өчүүхэн хэсэг нь олны хүртээл болж байна. Насанд хүрсэн хүмүүсийн ердөө 13 хувь нь мэдээллийг хардаг бол зөвхөн 3 хувь нь Твиттер хуудсанд байгаа мэдээллийг уншдаг байна.




















































