Швейцарийн Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн 45-р форумыг АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор нээж үг хэллээ. Тэрээр хүрээлэн буй орчны асуудлаар илтгэл тавихдаа Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 74 хувиар нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэв. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2014 он 100 гаруй жилийн түүхэнд байгаагүй халуун жил болсон тухай илтгэлдээ дурдсан байна. Мөн Малавигийн 200 мянган орон гэргүй хүмүүст анхаарлаа хандуулах цаг болсоныг дэлхий нийтэд сануулжээ. Давосын чуулганд оролцогчид дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг дараах 7 зүйлээр товчлон дүгнэж байна.
1. Ядуурал улам хүрээгээ тэлж байна.
2. Томоохон бизнесүүд улам өргөжсөөр байна.
3. Улс орон бүр өсөн дэвжих шаардлагатай.
4. Асуудлыг шийдвэрлэхэд бидэнд итгэл үнэмшил хэрэгтэй.
5. Чөлөөт худалдаанаас хүн бүр хожих ёстой.
6. Африкт бидний тусламж хэрэгтэй.
7. Энэхүү тусламж нь дэлхийг ариун шударга болгоход тусална.





















































Сэтгэгдэл (5)