Газрын тосны BP компанийн захирал Боб Дадли Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад ноцтой мэдэгдэл хийжээ. Тэрээр Их Британид газрын тосны үнэ литр тутамдаа 1,6 доллар болж, үнэ нь огцом буурч байгааг сануулсан байна. Дэлхийн газрын тос үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалт багасч, зах зээлээ алдахад хүрээд байгаа тул ханган нийлүүлэлтийг тогтоон барих замаар үнийг хэвийн хэмжээнд аваачих боломжтой гэж үзжээ. Италийн “Eni” группын газрын тосны үнэ баррель тутамдаа 200 ам.долларт хүрэхэд ойрхон байгаа гэнэ. Нефтийн үнэ 10-13 хувиар буурсан нь нийлүүлэлт багасахад хүргэж, аажимдаа хомсдолд нөлөөлж болзошгүй хэмээн судлаачид сануулжээ.
2010-2014 он хүртэл нефтийн үнэ баррель тутамдаа 110 доллар байсан юм. Гэвч өнгөрсөн зургадагаар сараас хойш түүхий нефтийн үнэ 48 доллар болж, ханш 60 хувиар унажээ.





















































Сэтгэгдэл (1)