Номхон далайн Тонга арлуудын бүлэгт гал уулт дэлбэрчээ. Энэ үзэгдлийн улмаас шинэ арал үүссэн ч далайдаа буцаж живж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. Тонгагийн нийслэл Нукуалофагаас баруун хойд зүгт 65 км-ийн зайд бараг сард нэг удаа галт уул дэлбэрдэг. Дэлбэрэлтээс үүссэн аралд нэр өгч амжаагүй байгаа бөгөөд далайн түвшнээс дээш 100 метр өндөрт, 1,8 км талбайг хамарч тогтжээ.Шинэ Зеландын галт уул судлаач Нико Фурнье “Шинэ арал үүсэх нь ховор тохиолдол боловч чанга дуу чимээ гарч байгаа нь аймшигтай санагдсан” хэмээн AP агентлагт ярьжээ. Галт уул дэлбэрэх үед агаарт үнс, нурам цацагдаж байсан ажээ.






















































