
Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян Давосын чуулган дээр хэлсэн үгэндээ 2015 онд эдийн засгийн өсөлт удааширсан хатуу жил болно гэдгийг хүлээн зөвшөөрчээ. “2015 онд Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, дарамт үүснэ гэсэн таамаглал байна. Тиймээс Засгийн газар, хувийн хэвшлийн харилцааг оновчтой зохицуулах замаар шинэчлэлийг эхлүүлнэ” гэж Ли ярьсан байна. 2014 онд Хятадын эдийн засгийн өсөлт 7,4 хувьтай байгаа нь сүүлийн 15 жилийн хамгийн доод үзүүлэлт юм. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортойгоор нэмэгдүүлж, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх учир иргэдэд дарамт үүсэхгүй гэдгийг Ли сайд амлаж байна.




















































