Ирландын 1,4 сая иргэн буюу хүн амынх нь 28 хувь эмзэг ядуу амьдарч байгааг Статистикийн хорооноос мэдээлэв. Иргэдийн орлого, амьжиргааны түвшинг харьцуулахад эмзэг бүлгийн иргэдийн тоо 2008-2013 оны хооронд бараг хоёр дахин өссөн юм. Тэдгээр хүмүүс өдөр тутмын хоол хүнс, хувцас хэрэгслээр гачигдаж, халаалтгүй байранд амьдарч байна. Ирландад ажилгүйдэл, ядуурал Европын Холбооны бусад улсуудаас хамгийн өндөр байгаа ажээ. Тус улсын ядуурлын үнэлгээ 13,7-30,5 хувь болж өссөний зэрэгцээ татварын орлого 2 хувиар буурчээ. Ялангуяа, Ирландын хувийн салбарынхан санхүүгийн гүн дарамтанд орсон байна.





















































Сэтгэгдэл (1)