Германд хүчээ авч буй PEGIDA буюу лалын шашны эсрэг хөдөлгөөний удирдагч Лутц Бахманн огцорчээ. 41 настай түүний Гитлерийг дууриасан гэрэл зураг Германд борлуулалтаараа тэргүүлдэг “Bild” сонинд хэвлэгдсэний зэрэгцээ улс төрийн орогнол хүсэгчдийг “нийгмийн шаар шавхруунууд” хэмээн ярьсан байна. Интернэт хэрэглэгчид түүнийг Гитлерийг доромжилж, тэнэг Нацист гэж шүүмжилсэнийг буруушаажээ. Энэ нь ч албан тушаалаа өгөх шалтгаан болсон бололтой. Парист халдлага гарсаны дараа Германы Дресден хотод өрнөж байсан лалын шашинт цагаачдын эсрэг хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглоод байна.
Дресдений жагсаалд оролцогчид “Германд шариатын хууль үйлчлэх ёсгүй” гэсэн уриа лоозон барин хашгиралдсан юм. 2014 онд Германд цагаачлалын асуудал хурцаар тавигдаж, олон нийтийн дунд шүүмжлэл өрнөж байна. Германчууд Ирак, Сирийн цагаачдыг бусад улсаас олон тоогоор хүлээн авсан юм. Тухайлбал, 2013 онд 127 мянган цагаачдыг хүлээж авсан бол энэ тоо 2014 онд 200 мянга болж өсчээ.




















































