Резинэн чихэр үйлдвэрлэгч “Haribo” компанийн Швед, Дани дахь салбар “Skipper Mix” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ Скандиновын орнуудад танилцуулсан нь шүүмжлэл дагуулж байна. Тас хар өнгөтэй энэ чихрийг интернэт хэрэглэгчид колонийн үеийг санагдуулж байна гэж шүүмжилсэн тул борлуулалтыг бүрмөсөн зогсоожээ. Компанийн зүгээс энэ чихрийг ямар ч зорилгогүйгээр үйлдвэрлэсэн гэж мэдэгдэж байгаа ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг сурталчилж байна гэдэг шүүмжлэл тасраагүй юм. “Haribo” чихрийг хар арьст хүний дүрсээр хийсэн нь хэрэглэгчдийг эмзэглүүлсэн бололтой.


























































