Турк улсад “Халфети сарнай” хэмээх маш ховор төрлийн цэцэг ургадаг. Цэцэг Халфети хэмээх алс бөглүү тосгонд ургадаг учир ингэж нэрлэжээ. Энэ цэцэг нь сарнайтай яг адилхан хэлбэртэй боловч хар өнгөтэй гэнэ. Тус нутгийн хөрсний онцлогоос шалтгаалж, тас хар өнгөтэй ургадаг бөгөөд нууцлаг байдал, уур хилэн, үхэл зэрэг муу бүхний бэлгэ тэмдэг болгодог аж. Гэсэн хэдий ч хар сарнай нь туйлын ховор, устаж үгүй болж буй ургамлын нэг юм.






























































