Украины Донецк хотын салан тусгаарлагчдын хяналтанд орсон бүс нутагт өнөөдөр ноцтой хэрэг гарлаа. Автобусны зогсоол их бууны суманд өртөж 13 хүн алагдсаны дийлэнх нь зорчигчид үлдсэн хэсэг нь ойролцоох автомашин дотор сууж явсан энгийн иргэд байжээ. Өнгөрсөн долоо хоногт Бухас дахь хилийн шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо их бууны сум хот хоорондын зорчигч тээврийн автобусыг онож, мөн 13 хүний аминд хүрсэн юм. Украины зүүн бүс нутагт хэдхэн хоногийн дотор зургаан цэрэг амиа алдаж, 16 хүн шархдаад байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Украинд 4800 гаруй хүн нас баржээ. 




















































Сэтгэгдэл (1)