Саудын Арабын хаан Абдулла ибн Абдель Азиз 90 насандаа таалал төгсчээ. Тэрээр нас барахаасаа өмнө хатгаа авсан учир хэдэн долоо хоногоор эмнэлэгт хэвтэж байгаад ийнхүү амьсгал хураасан байна. Абдулла хаан 1924 оны наймдугаар сард Риад хотноо Абдулазиз хааны 37 хүүгийн 13 дахь нь болон мэндэлжээ.Өнгөрсөн жил Абдулла хаан Арабын улсуудыг тэргүүлж Ирак, Сирийн нутаг дахь Исламын улсын зэвсэгт босогчдын эсрэг тэмцэлд нэгдсэн юм. Энэ утгаараа Ойрхи Дорнодоос Саудын Араб АНУ-ын гол холбоотон гэгддэг билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Саудын Арабын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Энэ улсад тогтсон ёсоор бол хаан ширээг юуны түрүүнд хааны дүү нар, түүний дараагаар хааны хөвгүүд залгамжлах учиртай. Одоогоор хаан ширээнд суух эрхтэй 20 гаруй хүн байгаа боловч тэдний цөөн хэд нь л хаан болох бодит бололцоотой юм.




















































