Украины зүүн бүс нутаг дахь салан тусгаарлах тэмцэл улам ширүүсч, их бууны суманд энгийн иргэд өртөх явдал хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Энэ үед сөргөлдөгч талууд хүнд зэвсгээс татгалзахаар тохиролцоонд хүрлээ гэж Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер мэдэгджээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард байгуулсан Минскийн гэрээний дагуу тогтоосон зурвас газраас 15 км-ийн зай дотор хүнд зэвсэг ашиглахгүй болсон ажээ.





















































