“Исламын улс” бүлэглэлийн алан хядагчид Сирийн Алеппо хотод ажил үүргээ гүйцэтгэж байсан хоёр сэтгүүлчийг барьцаалж, 72 цагийн дотор 200 сая ам.доллар шилжүүлэхгүй бол цаазална хэмээн сүрдүүлсэн юм. Хэт даврагчдын товлосон хугацаа ойртож байгаа ч Японы Засгийн газар өнөөг хүртэл иргэдээ аврах мөнгө өгөөгүй байна. 47 настай сэтгүүлч Кенжи Готогийн ээж Жунко Ишидо Ерөнхий сайд Шинзо Абэд хандаж, “Хүүг минь авраач дээ. Миний хүү хэт даврагчдын дайсан биш. Тэр Сири дэх нутаг нэгтнүүдээ аврахын төлөө чадах бүхнээ хийсэн” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Японы NHK сувгаар “Исламын улс” бүлэглэлийнхэн барьцааны хүмүүсийг суллана гэдгээ амласан тухай мэдэгджээ. Гэвч Ишидо гуайн ярьж буйгаар одоо болтол хэт даврагчидтай холбоо тогтоогоогүй байгаа гэнэ. Японы Засгийн газрын төлөөлөгч Ёшихиде Суга “Бид хэт даврагчидтай холбоо тогтоох бүхий л аргыг хайж байгаа. Омгийн ахлагчаар дамжуулан ярилцах гэж оролдсон” хэмээн мэдэгджээ. Мөн Ойрхи Дорнод дахь Японы дипломат төлөөлөгчид барьцааны хүмүүстэй холбоо тогтооход хэцүү байгаа гэв.





















































Сэтгэгдэл (2)