Эмнести Интернэйшнл хүний эрхийн байгууллагаас эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулийг чандлан биелүүлэхийг Египетийн эрх баригчдаас шаарджээ. 2014 оны зургадугаар сард Египет улс түүхэндээ анх удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтнийг шийтгэсэн юм.
Египетийн гудамжуудад эмэгтэйчүүдийг хүчирхийлэх хэрэг гарах нь бараг энгийн үзэгдэл болжээ. 2013 онд НҮБ-ын судалгаанд дурдсанаар эмэгтэйчүүдийн 99 хувь нь олон нийтийн газар явахдаа бэлгийн дарамтанд өртдөг гэнэ. Судалгаагаар олон нийтийн газар хүчиндүүлсэн эмэгтэйчүүдийн 40 хувьд нь хэн ч туслаагүй болохыг тогтоосон байдаг. Мөн хүчингийн хэргийн 20 хувьд нь хохирогчдыг буруушааж, олны элэг доог болгодог гэсэн баримт бий. Түүнчлэн гэрлэсэн эмэгтэйчүүдийн 47 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байна.