Тайландын ерөнхий сайд асан Инглак Шинаватраг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр албан тушаалаас нь буулгаж, засгийн эрхийг цэргийнхэн авсан билээ. Албаныхан түүнийг цагаан будааны татаасаар дамжуулан их хэмжээний нөөц хуримтлуулж, Тайландын экспортод сөрөг нөлөө үзүүлсэн. Мөн түүгээрээ дамжуулан авлига хээл хахууль авсан гэж үзжээ.Түүнийг буруутай гэдгийг нь тогтоовол шүүхээс арав хүртэл жилээр хорих ялаар шийтгэж магадгүй юм байна.Засгийн газар тариаланчдаас зах зээлийн үнээс дээгүүр үнээр будааг худалдан авч, экспортод гаргах хариуцлагыг үүрч байв. Дэлхийн зах зээлд үнэ буурах үед үүнийг хэрэгжүүлэх бэрхшээлтэй болсон байна. Улмаар Тайланд будааны экспортоороо дэлхийд тэргүүлэх статусаа алджээ.




















































