Египетийн Каир хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, 18 хүн амиа алджээ. Нас барагсдын гурав нь цагдаагийн сонсогч байжээ. Египетийн засаг төрийг удаан хугацаанд барьж байсан удирдагч Хосни Мубаракийг түлхэн унагаж, үймээн дэгдээсний дөрвөн жилийн ойг тэмдэглэх үеэр дээрх сөргөлдөөн гарсан байна. Цагдаа нар Каир хотын гол байршлуудын хамгаалалтыг чангатгаж, бүслэлт явуулахад жагсагчид дайрч эхэлжээ. Үймээний үеэр 400 гаруй хүнийг баривчилсан ажээ. Өнгөрсөн жил мөн ийм сөргөлдөөн гарч, олон хүний аминд хүрч байв. Египетийн удирдагч Мохаммед Мурсийг 2013 онд засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш генерал Аль-Сиси ерөнхийлөгчөөр сонгогдож, улс төрийн үймээн дэгдээгчдийг хоморголон баривчилсаар байна.




















































