Японы дизайнер Киёоюки Амано технологийн дэвшлийг хувцас загварт чадварлаг ашигладаг. Тэрбээр ‘Hikaru Skirt’ хэмээх LED гэрлээр тоноглосон, өвөрмөц банзлыг худалдаанд гаргасан нь охидын дунд эрэлт ихтэй байна. Банзлыг өмссөн хүний хөдөлгөөн бүрээр LED гэрлийн өнгө нь солигдоно. Хормой нь гэрэлтсэн банзлыг Япон охид өдөр тутамдаа өмсдөг гэнэ.




























































