Испани улсын хойд Африк дахь эзэмшил нутагт алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан дөрвөн этгээд баривчлагдсан байна. Сэжигтэй этгээдүүд нь Морокко улсаас ирсэн бөгөөд амиа золиослон халдлага үйлдэх гэж байсан хэмээн Испанийн эрх баригчид мэдэгджээ.Сэжигтнүүд Парисын Шарли Эбдо сэтгүүлийн байранд гарсан халдлагатай тун төстэй халдлага үйлдэх гэж байсан. Тэдний дунд ах дүү хоёр байса гэнэ. Эдгээр хэт радикал үзэлтнүүд халдлага үйлдэхийн тулд сэтгэл зүйн болон биеийн тамирын дасгал сургуулилт хийж байсныг тогтоожээ. Мөн тэд зэвсэг ашиглаж сурсан бөгөөд олон нийтийн газар амиа золиослох гэж байсан ажээ. 



















































