"Исламын улс” бүлэглэлийнхэн Йорданы цэргийг барьцаалжээ. Мөн Японы барьцааны иргэн Кенжи Готогийн барьцаалагдсан цэргийн зургийг бариад “Намайг авраач, гуйж байна" хэмээн ярьж буй бичлэгийг телевизээр цацсан байна. Тэд Кенжи Готог Сажида Аль-Ришави гэх эмэгтэйгээр солих шинэ болзол тавьсан юм. Сажидаг 2005 онд террорист халдлага үйлдэж, 60 хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаж, Иорданд цаазаар авах ял оноогоод байгаа аж. Гэвч барьцааны хүмүүсийг суллах сонирхолгүй байгаа нь хамгийн сүүлд авсан мэдээллээр батлагдлаа. Тэд 24 цагийн дотор Сажида Аль-Ришавиг суллахгүй бол сэтгүүлч Кенжи Гото болон өнгөрсөн сард олзлогдсон Иорданы сөнөөгч онгоцны нисгэгч Моаз аль-Касасбех нарыг хорооно гэжээ. Босогчдын цацсан дүрс бичлэгт улбар шар өнгийн хувцас өмссөн Кенжи Гото дэслэгч Моаз аль-Касасбехийн зургийг барин зогсчээ.





















































Сэтгэгдэл (2)