Саудын хаан Абдуллаг нас барсаны дараа 70 настай Салман эрх мэдлийг гартаа авч, шариатын хатуу хуулийг хэрэгжүүлж байна. Газрын тосоор баялаг Арабын шинэ хаан хууль дүрмийг чангатгаснаар дөрвөн хүн цаазлуулжээ. Тухайлбал, Пакистан гаралтай Латиф Кан Нурзадаг героин наймаалсан хэргээр, Моузза Аль Захраниг шүүхээр нотлогдоогүй байхад нь хүчингийн хэрэгт буруутган хороосон юм. Саудын Арабад өнгөрсөн онд гэхэд 87 хүн цаазаар авахуулжээ. Энэ улсад шашныг муучилсан, гэр бүлээс гадуур завхайрсан, хар домын хүчээр хараал хийсэн тохиолдолд сэлмээр толгойг нь цавчих ял оноодог. Мөн ховор тохиолдолд чулуу шидэж, буугаар бууддаг ажээ. Арабад хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг мэргэжилтнүүд шүүмжилдэг юм.





















































Сэтгэгдэл (5)