Тамхи татах нь таны түрийвчинд хүндээр тусна шүү гэж Оросын Эрүүл Мэндийн яам тамхичиддаа хандан сануулж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага Орос улсад хандан тамхины төрлийн бүтээгдэхүүний үнийг 7 дахин нэмэгдүүлэхийг санал болгож байгаа ажээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын шаардлагаар бол 2020 он гэхэд Орос улсад нэг хайрцаг янжуурны үнэ 238 рубль буюу 7 доллар хүрч магадгүй. Харин ийм шийдвэрийг жирийн нэгэн тамхичид төдийгүй Орос улсын Сангийн Яамны түшмэд эрс эсэргүүцэж байгаа юм. Оросын Сангийн Яам 2016 оноос хойш тамхинд тавих онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байхыг хүсэж байгаа ажээ. Үүний шалтгаан тун энгийн. Учир нь, Орос улсад тамхины үнийг хэт өндөр болгох юм бол Орос улстай нэгдсэн гаалийн гэрээг байгуулсан Казахстан болон Белорусс улсуудаас хямд үнэтэй тамхи ихээр орж ирэх аюултай.



















































