Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Өршөөлийн хууль улстөрчдөд үйлчлэх ёсгүй

2015-1-28
0
ЖИРГЭХ

БатзанданУИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Эдийн засаг хямралтай үед Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлах нь нуугдмал хөрөнгийг ил болгож, эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх сайн талтайгаас гадна бизнес эрхлэгчид хууль хүчнийхнээс айх аюулгүй болно гэж үзэж байна. Гэхдээ улстөрчид өөрсдийгөө эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь буруу. Ийм жишгийг УИХ тогтоож болохгүй гэх. Та ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засгийн хямралтай үед улс орнууд Эдийн засгийн өршөөл болон Эрүүгийн өршөөлийн тухай хуулиудыг баталдаг жишиг бий.  Би хувьдаа өршөөлийн хуулийн үйлчлэл нь улстөрийн албан тушаалтнууд болон тэдний хувьцаа эзэмшдэг компаниудад үйлчлэх ёсгүй. Хоёрдугаарт, уг хууль нь зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийн нуусан хөрөнгө, татвараас зугтаасан тэр хэсэгт үйлчлэхээс гадна оффшорт нуусан өмч хөрөнгийг илрүүлэхэд, оффшор дахь хөрөнгөө Монголд авчирч бүртгүүлсэн тохиолдолд энэ хууль үйлчилж байхаар батлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Мөн нэг удаа өршөөлийн хуульд хамрагдсан бол дахиж өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэдгийг дээрх хуулийн хүрээнд заах ёстой.

-Яагаад заавал нэгхэн удаа гэж?

-УИХ 2007 онд Татварын өршөөлийн хуулийг баталсан. Тэр хуульд олон аж ахуйн нэгж хамрагдсан. Ер нь  Эдийн засгийн өршөөлийн хуулийг Эрүүгийн өршөөлийн хуулийн нэгэн адил ойр ойрхон гаргаж болдоггүй. Харин Эрүүгийн өршөөлийн хуулийг  5-6 жилд нэг удаа баталж гаргадаг олон улсын жишиг бий. Манайд бол Эдийн засгийн өршөөлийн хууль  20 жилд 2-3 удаа батлагдаж байх жишээтэй. Энэ бол буруу жишиг. Эрүүгийн өршөөлийн хуулийг би дэмжиж байгаа. Аль болох өргөн хүрээг хамруулж батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа.Шоронд байгаа олон мянган залуус, эмэгтэйчүүд, настайчууд, хүүхдүүдийг бүгдийг нь чөлөөлөх хэрэгтэй.  Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэмт хэрэгтнүүдийг чөлөөлөхийн төлөө Эрүүгийн өршөөлийн хууль чиглэх ёстой.  Ер нь өршөөнө, уучилна гэдэг бол муу зүйл биш. Хүн төрөлхтний хамгийн хүчтэй зэвсэг өршөөл, уучлал, энэрэн нигүүлсэх сэтгэл байсаар ирсэн.  Тэгэхээр Монголын төр өршөөдөг, уучилдаг, нигүүлсдэг гэдгээ ард иргэддээ харуулах цаг болсон гэж бодож байна.

-Эдийн засгийн өршөөлийн хуульд улстөрчдийг хамруулах ёсгүй гэж та үзэж байна. Энэ нь Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хуультай зөрчилдөх ёс зүйгүй үйлдэл гэж үзээд байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Шударга ёсыг эрхэмлэх ёстой. Аливаа хуулийг улстөрчид өөрсөддөө зориулж санаачилж, баталдаггүй. Ард иргэдийн эрх ашиг, нийгмийн аюулгүй байдлыг хангах нийтлэг зорилгын төлөө хууль гаргах ёстой. Иймээс  ч аливаа өршөөлийн хуулийг улстөрчид болон тэдний гэр бүлийнхэнд  үйлчилдэггүй, түүний хувьцаа эзэмшдэг компанид үйлчилдэггүй байхаар хуульчилж өгөх нь зөв гэж үзэж байгаа.

-Хоёр жилийн өмнө та улстөрчид оффшор данс  эзэмшихийг хориглоно гэсэн хуулийн төсөл санаачлан УИХ-д мэдүүлсэн. УИХ-ын төвшинд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд л хэлэлцүүлэг цааш хийгдээгүй. Юу болсон бэ, өнөөдрийг хүртэл хэлэлцэгдэхгүй юм?

-Хуулийн төслийг байнгын хороо дараад үндсэндээ хоёр жил болж байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр УИХ-д оффшорт мөнгөтэй хүмүүс олон байна гэсэн үг.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр төсөл дарагдаад байна гэсэн үг үү?

-Эдийн засгийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороон дээр төслүүд дарагдаж байгаа. Оффшорт мөнгөтэй гишүүд энэ хуулийг батлахыг эсэргүүцэж байгаа л даа. Гэхдээ саяхан дэлхийн топ 20 улс оффшортой холбоотой бодлогоо тодорхойлсноор оффшор нууц байхаа больсон. Тухайн улс орон иргэдтэйгээ холбоотой оффшорт байгаа данс, хөрөнгөтэй холбоотой мэдээллийг авах эрх нээлттэй болсон. Тэгэхээр шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын хууль хяналтын  байгууллагууд  оффшорт байгаа Монгол Улсын иргэдийн данс, хөрөнгийг ил болгох бүрэн боломжтой болж, миний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ач холбогдлоо алсдан учраас одоо хэлэлцээд байх  шаардлагагүй.

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд“Зөвшөөрлийг хэт бөөндөж, нэг цонхоор харж, олгож болохгүй” гэж асуудал хөндлөө. Засгийн газрын зүгээс 1000 шахам зөвшөөрлийг 300 болгон цөөрүүлснээр бизнес эрхлэгчдэд учрах бэрхшээл багасна гэх?

-Засгийн газрын өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн ерөнхий концепцийг дэмжиж байгаа. Зөвшөөрөл, лицензийн тоог бууруулъя, зөвшөөрөл лицензтэй холбоотой хүнд суртлыг бууруулъя, авлига хээл хахуультай тэмцье гэдэг концепцийг нь дэмжиж байна. Энэ хуулийн төслийг дагалдаж 52 хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт орно, Зөвшөөрлийн жагсаалтын тухай хууль мөн батлагдана. Гэхдээ Засгийн газраас өгсөн тоон судалгаа их зөрж байна. Анх “1200 зөвшөөрөл байна” гэж ярьсан, одоо “900-гаад зөвшөөрөл бий” гэж байна. Зөвшөөрлийн тухай тодорхой судалгаануудыг бидэнд гаргаж өгөх ёстой. Зөвшөөрөл, мэргэжлийн гэрчилгээ, төрийн байгууллагад мэдэгдэх буюу мэдэгдлийн систем энэ бүхнийг ялгаж салгаж оруулж ирэх ёстой. Тэгэхгүй бол энэ хуулийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн байдлаар дэмжих бололцоо маш хомс.

- Дэмжихгүй байх ямар шалтгаан байна?

-Эхний ээлжинд аль салбарт зөвшөөрөл олголтоос болж аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэл учраад байгаа вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Миний харж байгаагаар бизнесийн салбарт зөвшөөрлийн механизм маш их хүнд суртал  учруулж байгаа. Барилга, уул уурхай, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсролын салбарыг зөвшөөрөлд хүлэгдсэн салбар гэж нэрлэнэ. Тэгэхээр Зөвшөөрлийн тухай хуулийг батлахын тулд хүлээтэй байгаа салбараа хүлээснээс нь гаргах чиглэлд явах ёстой. Хоёрдугаарт, Хууль зүйн салбарын зөвшөөрлийг тухайлбал, нотариатын гэрчилгээ, мэргэжлийн гэрчилгээ, хуульчийн гэрчилгээ, өмгөөлөгчийн гэрчилгээг бизнесийн зөвшөөрөлтэй холбож, хутгаж ойлгох нь зохимжгүй. Цаашлаад батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаатай холбоотой асуудлыг бизнесийн зөвшөөрөлтэй хутгаж нэг тогоонд хийх нь буруу. Эмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдалтай холбогдуулан  зөвшөөрлүүдийг олгохдоо онцгой анхаарах ёстой. АНУ-д эмийн зөвшөөрөл авахын тулд ихэнх тохиолдолд 10-15 жил хүлээдэг. Хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө бүх төрлийн туршилтуудыг хийсэн байх ёстой. Тэгэхээр зарим тохиолдолд төр өөрөө нийгмийн аюулгүй байдал, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд зөвшөөрлийн механизмаар дамжуулж хяналтаа тавих шаардлага бас бий. Мөн цацраг идэвхит хаягдлыг булшлахтай холбоотой зөвшөөрлийг энгийн зөвшөөрөлтэй адилтгаж олгож болохгүй. Энэ болгон дээр анхаарал болгоомжтой хандах ёстой. Бүх зөвшөөрлөө хүчингүй болгоод задгай тавих юм бол Монгол Улс сүйрнэ.

-Энгийн зөвшөөрлийн 50 орчим хувийг хүчингүй болговол яасан юм бэ гэж зарим гишүүн үзэж байгаа?

-1200, 900 гэж нэрлээд байгаа зөвшөөрлийн 50 орчим хувь нь энгийн зөвшөөрөл. Энгийн зөвшөөрлийн 50 хувийг хүчингүй болгох бололцоо харагдаж байгаа. Ер нь зөвшөөрлүүдийг их ерөнхий байдлаар хуулийн төсөлд тусгасан байна лээ. Энэ тохиолдолд ойлгомжгүй байдал үүснэ. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбартай холбогдох зөвшөөрлийн тухай, зарим амьтан ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлох, дамжуулан өнгөрүүлэх гэж томъёолсон. Зарим амьтан ургамал, Нэр томъёо байхгүй. Ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд зүйл, ойн дагалдах баялгийг импортлох, энгийн зөвшөөрөл гэж хуулийн төсөлд заасан. Хэрэв энэ хууль ийм хэлбэрээр батлагдвал таана хөмүүл даршилж, хувийн хэрэгцээгээ хангах иргэн зөвшөөрөл авах болж байна. Мөн малчин аарцаа буцалгаад нэрмэл архи нэрэхэд согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөл авах болж байна. Тэгэхээр тодорхойгүй байдлыг тодорхой болгох ёстой.

-Хуулийн төсөлд Онцгой, тусгай, энгийн зөвшөөрлийн хугацааг хэрхэн тусгасан юм бол?

-Онцгой зөвшөөрлийг 10 жилээс доошгүй хугацаагаар олгоно, сунгах хугацаа мөн 10 жил байна. Тусгай зөвшөөрлийг 15 жилээр доошгүй хугацаагаар олгоно, сунгах хугацаа мөн хугацаагаар тусгагдсан. Энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгохоор тус бүр тусгасан байгаа.

-Зөвшөөрөл хүсэхэд хэд хоногийн дотор багтааж хариу өгөхөөр төсөлд тусгасан байгаа вэ?

-Онцгой зөвшөөрөл хүссэн тохиолдолд ажлын хэсэг гарч, 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрлийн тухайд 14 хоногийн хугацаанд, энгийн зөвшөөрлийг 7 хоногийн хугацаанд тус бүр шийдвэрлэхээр заасан. Зөвшөөрөл сунгах асуудлыг өргөдөл хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор шийднэ.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ene ee (188.64.247.13)
    yostoi vnen dugarchihsan bn uuu ?? ain
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.180)
    Ядуучуудын амьдрал шоронгийн хангамжаас муу байгаа үед шоронгоос гарсан хүмүүст амьдрах чадвар байхгүйгээс буцаад тэндээ очихыг хүсдэг байх.
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    42 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    2 цаг 17 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    4 цаг 30 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    4 цаг 38 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    4 цаг 56 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    5 цаг 6 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 43 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    6 цаг 13 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    6 цаг 27 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    6 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    19 цаг 1 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    23 цаг 3 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК