Сири-Ливаны хилийн орчимд байрлах Шеба фермд ажиллаж байсан Израйлийн цэргийн автомашин руу Хезболла бүлэглэлийнхэн тийрэлтэт зэвсгээр гал нээжээ. Халдлагын улмаас Израйлийн долоон цэрэг шархдаж, хоёр нь амиа алдсаныг албаныхан батлав. Үүний хариуд Израйлийн арми Ливаны хилийн орчимд их буугаар галлаж, Испанийн энхийг сахиулагчийн аминд хүрчээ. Энэ сарын 18-нд Израйлийн арми Кунейтра дахь Хезболла бүлэглэлийн байршил руу агаараар довтолж, зургаан дайчин, иран генералын амийг хороожээ. Үүний дараа Хезболла бүлэглэл, Ираны арми хамтарч Израйлиас өшөөгөө авна хэмээн мэдэгдэж байсан юм.
Ливаны Хезболла бүлэглэл нь шийт урсгалыг баримтлагч бөгөөд Сирийн иргэний дайнд Башар Ассадын төлөө тулалдаж, Израйлийн эсрэг нэгдсэн ажээ.




















































