
Сири-Туркийн хилийн орчимд байрлах Кобане хотод дөрвөн сар тулаан үргэлжилсэний эцэст Курд үндэстний Зэвсэгт хүчин “Исламын улс” бүлэглэлээс газар нутгаа эргүүлэн авсан гэдгээ зарласан билээ. Тэгвэл Их Британид төвтэй Сири дэхь хүний эрхийн ажиглагчдын үзэж буйгаар Кобане хотын захын тосгодод “Исламын улс” бүлэглэлийн хэдэн зуун дайчид амьдарч байгаа ажээ. Мөн хэт даврагчдыг дэмжигчид бууж өгөх болоогүй гэдгээ мэдэгдсэн байна. Хотын гудамжуудад тэсрээгүй зэр зэвсэг, мина хөглөрсөөр байгаа гэж эх сурвалжууд сануулав.
Кобане хотод дэгдсэн үймээний улмаас 200 мянган хүн Турк рүү дүрвэжээ. Туркт Сирийн 1,5 сая дүрвэгч амьдарч байна.
Кобане хотод дэгдсэн үймээний улмаас 200 мянган хүн Турк рүү дүрвэжээ. Туркт Сирийн 1,5 сая дүрвэгч амьдарч байна.




















































