Афганистан улсад эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг улам бүр нэмэгдэж байгаа ажээ. Тус улсын Хүний эрхийг хамгаалах хорооны мэдээлснээр бол ийм төрлийн гэмт хэрэг 22 хувиар нэмэгджээ. 2009 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хууль гарсан боловч энэ асуудал хурц хэвээр байна. Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаагийн салбарууд олширсон боловч Афганы нийгэмд ийм гэмт хэргийг үл тоомсорлодог ёс заншил хүчтэй байгаагийн улмаас байдал төдий л сайжрахгүй байгаа ажээ. Нөхөртөө зодуулсан эмэгтэйчүүд цагдаад хандахад төдийлөн авч хэлэлцдэггүй. Бөөн шахалт, шаардлага гаргаж байж хэргийн буруутныг хөөж баривчилдаг гэнэ.





















































Сэтгэгдэл (1)