Энэтхэг улс эдийн засгийн хүчин чадлаараа урд хөрш Хятадтай өрсөлдөж эхэллээ. Тодруулбал, Энэтхэгийн ирэх жилийн эдийн засгийн өсөлт Хятадынхаас өндөр гарна гэж Олон Улсын Валютын Сан онцолжээ. Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрт орох Энэтхэгийн улс төрийн шинэчлэл болон газрын тосны үнэ буурч байгаа үзэгдэл нь тус улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа гэнэ.
ОУВС-ийн тооцоолсноор 2016 онд Энэтхэгийн эдийн засаг 6.5% -аар тэлнэ гэж үзэж байгаа бол Хятадын улсынх 6.3%-тай гарна гэсэн урьдчилсан төлөв байгаа юм. Өнгөрсөн сарын эхээр Дэлхий Банк ч гэсэн үүнтэй адил мэдээллийг гаргаж байжээ.





















































Сэтгэгдэл (1)