Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Жумдаан: Ний нуугүй хэлэхэд ичмээр санагддаг. Гадны хүн Монголын поло спортыг хөгжүүлэх гэж ингэж хичээж байхад манай төр засаг юу ч хийхгүй юм

2012-1-25
0
ЖИРГЭХ
   Тайландын нийслэл Бангкокт болсон Азийн аварга шалгаруулах пологийн тэмцээнд манай улсаас “Чингис хаан” поло клубын тамирчид оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Үүнтэй холбоотойгоор болон монголын поло спортын хөгжил, үйл ажиллагааны талаар “Монголын поло холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Жумдаантай ярилцлаа.

   Тайландын нийслэл Бангкокт болсон Азийн аварга шалгаруулах пологийн тэмцээнд манай улсаас “Чингис хаан” поло клубын тамирчид оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Үүнтэй холбоотойгоор болон монголын поло спортын хөгжил, үйл ажиллагааны талаар “Монголын поло холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Жумдаантай ярилцлаа.


-    Юуны өмнө “Чингис хаан” поло клубээ анх хэзээ, хэний санаачлагаар байгуулсан бэ?
-    Полог маш эрт үүссэн гэж үздэг. Аль эртний хүннүгийн үеийн зарим баримт бичигт тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь яван явсаар полог Чингис болон Хубилай хааны цэргүүд байлдааны бус цагаар тактикийн тоглолт, бэлтгэл хийдэг байсан гэсэн баримт бас бий. Монголоос гаралтай ч гэж үздэг. Бидний хувьд 1997, 1998 оны үед поло спорт Монголд их хэрэгтэй, хөгжих бүрэн боломжтой гэж анх ойлгож байсан. Яаж гэхээр тэр үеийн хөдөөний, орон нутгийн залуусыг монгол морьтой тоглуулж үзсэн. Улмаар тэр үед хамтран ажиллаж байсан Францын кино уран бүтээлч Кристофер Герке гэдэг хүний санаачлагаар 1998 онд “Чингис хаан” поло клубыг байгуулж одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг ёсондоо Монголын поло холбооны нэрийг авч явж байгаа гэхэд хилсдэхгүй. Ингээд энэ спортыг хөгжүүлэхийн тулд гурван жилийн өмнө Архангай, Дорнод, Булган, Хөвсгөл, Багануур, Хэнтий, Сэлэнгэ, Дундговь зэрэг олон аймгуудад зун, өвлийн сургалтыг зохион байгуулж байсан. Орон нутгийн дөрвөн хүүхэдтэй нэг баг, нэг багштай ирж сургалтад хамрагдаж, бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Тухайн үедээ 20 гаруй мянган ам.долларын санхүүжилт гаргаж байсан.
-    Тухайн сургалт, бэлтгэл сургуулилт хийхэд шаардагдсан 20 гаруй мянган ам.долларын санхүүжилтийг хэн гаргаж байв?
-    Энэ хөрөнгө мөнгийг “Чингис хаан” поло клуб өөрсдөө гаргасан. Холбооноос болон төрөөс огт анхаардаггүй. Амжилт гаргахын тулд бэлтгэл хийх хэрэгтэй, бэлтгэл хийхийн тулд төсөв хэрэгтэй шүү дээ.
-    Тэгвэл манай “Монголын поло холбоо” юу хийгээд байна вэ? Та өөрөө Монголын поло холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гэж явдаг. Тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй юм уу? Монголын поло холбоо гэж дуулснаас биш, хаана байршиж үйл ажиллагаа явуулдагийг нь мэдэхгүй юм?
-    Монголын поло холбоо гэдэг нэр, тамга, гэрчилгээ л байдгаас үйл ажиллагаа нь зогсонги байдалтай болсон гэж хэлж болно. Яагаад үйл ажиллагаа нь зогссон гэхээр нөгөө л нэг хөрөнгө мөнгө санхүүгийн асуудал. Тогтмол үйл ажиллагаа явуулах тусгай оффис, байр ч гэж байхгүй. Тэгэхээр хөгжинө гэж юу бай вэ. Юуны өмнө үйл ажиллагаа явуулахын тулд, байр, багш боловсон хүчин, техник технологи хэрэгтэй. Төрөөс холбоонд зориулж хөрөнгө мөнгө, сан хөмрөг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Түүнээс би өөрөө хувиасаа мөнгө гаргаж чадахгүй шүү дээ.
-    Энэ талаар туслалцаа хэрэгтэй байна гэж холбогдох дээд байгууллагад хүсэлт тавьж байсан уу?
-    Үгүй. Энэ талаар хүсэлт тавьж байгаагүй. Дээд байгууллагаас спортын төрлүүдээ хөгжүүлэхийн тулд тусгай төлөвлөгөөтэй туслах хэрэгтэй шүү дээ.
-    Тэгвэл “Чингис хаан” поло клуб саяхан “Азийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож хүрэл медаль хүртлээ шүү дээ. Хятадын өндөр зэрэглэлийн баг тамирчдыг 8:4-ийн харьцаатай хожиж шуугиан дэгдээсэн. Ингээд ирсэн ч төрөөс ямар нэгэн арга хэмжээ үзүүлэхгүй байна гэж үү?
-    Тийм ээ. Одоо хүртэл тоохгүй л байна. Зарим хүмүүс бодохдоо энэ Кристофер Геркег зүгээр бизнес хийж байна гэж буруу ойлгоод байх шиг байдаг. Үнэндээ бол тийм биш. Эсрэгээрээ энэ хүн монгол хүүхдүүдийн цаанаасаа заяасан морьтой харьцах авъяасыг нь хөгжүүлж, энэ спортод хөтлөн Монголын нэрийг гаргаж байгаа юм шүү дээ.
-    Энэ хүнийг товч танилцуулаач?
-    Кристофер Герке хэмээх энэ хүн бол өөрөө кино уран бүтээлч, продфюссер хүн. Түүний эхнэр нь харин С.Энхцэцэг гэж монгол хүн бий. Одоо гурван хүүхэдтэй. Энэ спортыг хөгжүүлэхийн тулд гэр бүлээрээ анхаарлаа хандуулж байгаа. Сая ААШТ-д оролцсон багийн ахлагч Ихтэнгэр хүү тэдний нэг хүү нь. 
-    Тэмцээний талаар ярилцъя. Том амжилт үзүүлж азийн аваргаас хүрэл медаль хүртлээ шүү дээ?
-    Энэ манай тамирдийн хувьд анхны ОУ-ын тэмцээн байлаа. Эхлээд Хятадын өндөр зэрэглэлийн баг тамирчдыг 8:4-ийн харьцаатай буулгаж авсан. Дараагийн тоглолтод 4:4-өөр тэнцсэн. Ингээд нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлсэн. Энэ тэмцээнд Тайланд, Энэтхэг, Монгол, Хятад гэсэн орны баг тамирчид оролцсон. Цөөн орон оролцсон ч чамлахаар амжилт биш. Яагаад гэвэл Хятад, Энэтхэг, Тайландын тамирчид поло өндөр хөгжсөн Аргентин, Европын орнуудад очиж их үр дүнтэй, өндөр өртгөөр бэлтгэл сургуулилт хийдэг. Манай тамирчдыг бодвол олон жил хичээллэсэн, бие бялдарын хувьд ч илүү тамирчид байсан.

-    Тэгвэл манай тамирчдын хувьд хэрхэн бэлтгэл хийдэг вэ? Шигшээ багийн тамирчдаа хэрхэн сонгон шалгаруулж авдаг вэ? Бас насны хувьд?
-    Нэг бахархмаар зүйл манай тамирчдын нас байна. Бүгд 20 хүрээгүй хүүхдүүд. Харин бусад орны тамирчид бол 30 хүрсэн, нас тогтож туршлагажсан тамирчид байсан. Тэдэнтэй тоглож хожиж, тэнцүү өрсөлдөж байна гэдэг бол энэ спорт дэмжээд өгвөл цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Харин бэлтгэл сургуулилтын хувьд “Чингис хаан” поло клубын санхүүжилтээр Аргентин улсад тамирчдаа явуулсан. Энэ нь ч үр дүнгээ өгсөн.

  Б/ахлагч Ихтэнгэр         Б.Ууганбаяр             А.Мягмаржав            Б.Билгүүн              Б.Бямбасүрэн

-    “Чингис хаан” клуб өөрсдөө дасгалжуулагчтай юу, саяын тэмцээнд ямар дасгалжуулагчтай оролцсон бэ?

-    Дасгалжуулагч байгаа. Анх хөгжиж байх үед нь тоглож байсан Баттөр, Одбаатар зэргийн хүмүүс дасгалжуулагч хийх бүрэн боломжтой. Саяын тэмцээний хувьд Монголоос “Чингис хаан” поло клубын ерөнхийлөгч Кристофер Геркегийн эхнэр С.Энхцэцэг дасгалжуулагчаар ажилласан.
-    Мэдээж аюултай спортод тооцогддог нь ойлгомжтой. Тэмцээнд оролцох цохиур, хувцас хэрэглэлийг хаанаас авдаг вэ, аюулгүй байдлыг хангасан байдаг уу?
-    Аюултай спортод орно. Хувцас хэрэглэлийн хувьд цаанаасаа аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалт зэрэг нь тусгайлан хийгдсэн байдаг.
-    Тэмцээнд унах морьдыг цаанаас нь гаргаж өгдөг юм уу, өөрсдөө авч очдог юм уу?
-    Морьдыг цаанаас нь гаргаж өгдөг. Авч очих боломжгүй. Тэр тусмаа манайхны хувьд. Тусгай бэлтгэгдсэн өндөр, сургасан морьд байдаг. 
-    Тийм бол урд нь унаж байгаагүй, зан аашийг нь мэдэхгүй морьтой тоглоно гэдэг хэцүү байх. Үүнийг яаж шийддэг бол?
-    Оролцох орны тамирчид унах морио сонгох биш, унах морио сугалдаг. Ингэхээр моринд гомдох асуудал байхгүй болж байгаа юм. Сая болсон тэмцээн дээр бүгд Аргентин морьдыг оролцуулсан. Морьдын хувьд амархан ядардаг. Тэгэхээр дөрвөн үе тоглохдоо дөрвөн өөр морь сольдог. Нэг үеийг нэг чака гэж нэрлэдэг ба нэг чака нь долоон минут үргэлжилдэг.
-    Энэ спортоор хичээллэдэг, тэмцээн уралдаанд оролцдог тамирчид, хүүхдүүдийн эрүүл мэнд, цалин мөнгөний асуудал дээр хэрхэн ханддаг вэ?
-    Энэ асуудлыг “Чингис хаан” поло клубын хувьд өөрсдөө хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, цалин мөнгөний асуудал дээр ханддаг. Мөн өөрсдийн санхүүгээр гадаад сургадаг. Харин холбооны зүгээс үйл ажиллагаа явуулахгүй байгаа учир энэ асуудалд анхаарал хандуулж чадахгүй байгаа.
-    Манай орны хувьд “Чингис хаан” поло клубээс өөр энэ чиглэлээр үйл ажиллагаа өөр клуб, хүмүүс байдаг уу?
-    Саяхан шинээр нээгдэж байгаа “Хаан” поло клуб гэж байгаа. Гачууртад байршиж байгаа. Үйл ажиллагаа, бэлтгэл сургуулилт хийх талбай, худаг, техник хэрэгсэл зэргийг бэлдэж байгаа. Бас хөрөнгө мөнгөөр дэмжээд өгвөл тун сайн клуб гарч ирнэ.
-    Тэгвэл яг пологоор үйл ажиллагаа явуулдаг клубууд байдаггүй учраас эх орондоо, улсын чанартай тэмцээн уралдаан явуулах боломжгүй гэсэн үг үү?
-    Ер нь бэрх. Гэхдээ “Чингис хаан” поло клубээс жил бүр аймаг, аймгийн тамирчдыг оролцуулан улсын аваргын тэмцээн явуулдаг. Мөн өөрийн “Чингис кап” гэж тэмцээн явуулдаг. Хөрөнгө мөнгийг нь мөн өөрсдөө гаргадаг.
-    Тэгвэл энэ бүхнийг дүгнэн, манай сайтаар дамжуулан энэ спортыг хөгжүүлэхийн тулд  нэн түрүүнд ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байгаагаа төр засаг, холбогдох хүмүүст хэлнэ үү.
-    Ний нуугүй хэлэхэд ичмээр санагддаг. Гадны хүн Монголын поло спортыг хөгжүүлэх гэж ингэж хичээж байхад төр засаг юу ч хийдэггүй. Нэн түрүүнд хүсэх зүйл бол Монголын поло холбоо тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй. Өөрийн гэсэн хөрөнгө санхүүгийн сан хөмрөгтэй болж, гадны улс орноос мэргэжилтэн, багш, дасгалжуулагчдийг ажиллуулах шаардлагатай. Дараагаар нь ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клубуудээ дэмжиж, бэлтгэл сургуулилт хийх талбай, техник хэрэгсэлтэй болох хэрэгтэй. Ингэснээр илүү их амжилтын суурь тавигдана. Хэтийн бодлоготой ажлыг төр засаг л зохицуулж, шийдэх хэрэгтэй шүү дээ.
-          Ярилцсанд баярлалаа.
Б.Ням

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • tseveen (206.53.152.172)
    Mongolchuud moritoigoo budaa bolgonoo
    2012 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Tanai clubed ochij suraltsaj togloj bolohuuu
    2012 оны 01 сарын 29 | Хариулах
  • Bat (203.91.117.4)
    mongolchuudiin l sport bn daaa
    2012 оны 01 сарын 29 | Хариулах
  • тбо (124.158.75.10)
    тийш дээ энийг хөгжүүлээд явбал хамгийн шаанстай спорт хар багаасаа морь унац өссөн хүүхдүүд будаа болгодын байгаз дээ Тэр өндөр зэрэглэлтэй Хятадуудыг будаа болгод ирсэн л байшд
    2012 оны 01 сарын 26 | Хариулах
  • k (203.91.117.4)
    Har l daa ene joohon bandi nar ter tom bayan bainga beltgel hiideg hugshin garuudiig oilguulaad irsen um bishuu Ene sportiin top-uud n million usd tsalintai urigdaj toglodog gej bn yagaad mongol huuhduud delhii deer ene sportiin oduud bolj boldoggui um bee Bid nar neg negniigee demjij l amidrah heregtei tegj baij mongol neriig delhiid jaahan gargaj bolon sh dee
    2012 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    ene sport chin Haadiin Sport gej bn Mongol hun morin deereesee hunii tolgoi tsohidog bizdee Зочин lalar hyatad umuu haishaa um Yavgan guigeed laaz ushigluud yavj baival taarsan T1 bain daa
    2012 оны 01 сарын 26 | Хариулах
  • bnnb (124.158.75.10)
    ENE CHIN SPORT MALAA CHI MONGOL BISH BOLOLTOI MONGOL HUN MORIN DEEREESEE YUM TSOHIDDOGGUI CH GEH SHIG ADUU MALAN DEEREE ERT UEES TOGLOOM TOGLOJ IRSEN SHUU
    2012 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.18.139)
    mongol hyn morin deereesee um tsohidoggyi um
    2012 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.18.142)
    ene jumdaan gej hulgaich bas polo ner barij mungu shaahan gaagyi bailgyi muu lalar
    2012 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.18.129)
    ene hogiin sportoor yadag um
    2012 оны 01 сарын 26 | Хариулах
  • uvuu ni baina (202.9.44.74)
    yur ni uursdiihuu yumand setgeltei handadguigeesee l bolj hamag yumaa aldaj bgaashdee huumuu ntrees avhuulaad
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (202.55.191.57)
    tiimee turuus anhaarah heregtei
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • ро (124.158.75.10)
    гадны хүн гэхэд өөрсдөө хамаг мөнгөө гаргаад ингэж Монголын нэрийггаргаж бахад ядаж шагнал ч өгөөгүйн байна л даа
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (124.158.76.2)
    Ene sportod er n turuus anhaarah heregteishteTamirchid n hichneen hicheej zutgeed turuus anhaaral tavihgu bol yaj hugjih bilee dee
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • рр (124.158.75.10)
    tegeed aziin avargad oroltsood mongolin neriig gargasan bnshdee demjeech tur zasagaa hurdal
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (112.72.14.6)
    yor ni tegeed manaihan ooriihoo yumand anhrah heregteishdee dandaa l gdaniihniig harj badgiin
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.64.250)
    jumdaan ch hudlaa da ypon germanuudiig segsreh geed l
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    bayachuud min ard tumendee jaahan anhaaral taviad hamgiin bolomjtoi sportoo joohon demjeed uguuchee herev ene sport hugjivul morind durtai mongolchuud bolon ene olon myangan huuhduud maani hiih durtai zuiltei boloh um bishuu ternii hajuugaar bas neg ch gesen sportod Mongol oron noyoloh bailgui dee
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • yuyu (124.158.75.10)
    tiishdee uul uurhai geed duvchigneed bdg hedhen sportod anhaarlaa handuuldag6 Oot busad amjilt gargah sportuuddaa anhaaraachee
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК